martes, 14 de mayo de 2013

arty

Монгол Улс будаг нь ханхалсан ”Бойнг-767” онгоцоо хүлээн авлаа

Сиэтл хотод солигдмол үүлтэй, халуун ч биш хүйтэн ч бус тун таатай байлаа. Монголоос салбарын яам, холбогдох байгууллага, сэтгүүлчдээс бүрдсэн 30 гаруй төлөөлөгч "Бойнг"-оо хүлээж авахаар ирсэн юм. "Бойнг" онгоц хүлээлгэн өгөх төвд Монголын 767 бэлэн болсноо  илтгэн Алтан соёмбот далбаа, МИАТ-ийн лого, Чингис хаан алдраа зүүн зогсож байлаа. Ингээд Бойнгийн түлхүүрийг гардуулж, тууз хайчлах бяцхан ёслол болов.

Тууз хайчлах ёслолд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, МИАТ-ийн захирал Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, Бойнг компанийн Бизнес эрхэлсэн захирал Андре Муллан, тус компанийн 767 төслийн ерөнхий инженер Стефен Уэлсс нар оролцов.

Дараа нь тэд манай гуравт "Бойнг 767"-гийн түлхүүрийг хүндэтгэлтэйгээр гардуулж, баяр хүргэсэн юм. Ийнхүү Монгол Улс дэлхийтэй дөрөө харшуулах агаарын хөлөгтэй боллоо. 220 хүний суудалтай "Боинг 767-300ER" загварын агаарын хөлгийг хүлээн авах ажиллагаа Монголд маргааш 10.00 цагт болох юм.

Будаг нь ханхалсан хөлгийн анхны багийн гишүүдэд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, 2-р нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар багтаж, Бойнгоо Монголд авчрах хүндтэй үүргийг хүлээж байгаа юм.

Зам тээврийн сайд А.Гансүх 2011 онд өмнөх Засгийн газрын дэд сайд байхаасаа эхлэн агаарын тээврийн бодлогыг гардан хариуцаж, улмаар УИХ-аар бодлогоо батлуулж, МИАТ-ийг Үндэсний агаарын тээвэрлэгч болгоод зогссонгүй, орчин үеийн аварга том хөлөгтэй болголоо.
С.Гантогоо

No hay comentarios: